Хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ ариутгах шаардлагатай

Хөл хорионы дэглэмийн үед хүнс үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм. Мөн тухайн байгууллагууд айл өрх болон албан байгууллагад бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа.Тэгвэл  хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ ариутгаж, халдваргүйтгэлийн дэглэм сайтар сахихыг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Цахим худалдаа болон, хүргэлтийг үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, бараа бүтээгдэхүүнийг заавал халдваргүйтгэл, ариутгал хийж байх шаардлагатай юм. Мөн хүн хоорондын зайг баримталж, 1.5 метрээс дээш зайнаас бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёстой юм. Харин иргэд хүргэлтээр бараа бүтээгдэхүүн хүлээн авахдаа заавал амны хаалтаа зүүж, нэг удаагийн бээлий өмссөн байх шаардлагатай. Хэрэв нэг удаагийн бээлий өмсөөгүй тохиолдолд нэн даруй гарын бүлээн усаар савандаж угаах хэрэгтэй. Мөн сав баглаа боодолтой бүтээгдэхүүний гаднах сав баглааг авч, доторх бүтээгдэхүүнийг халдваргүйтгэх бодисоор арчих юм. Харин хүнсний ногоо, жимс жимсгэнийг халуун бүлээн усанд булхуулж угааж байх хэрэгтэйг холбогдох байгууллагаас сануулж байна.