ЖДҮХС-ийн хэвийн бус зээлийн ангилалд байгаа ААН-үүд зөрчлөө арилгаснаар зээл хойшлуулах хүсэлт тавьж болно

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан 180 орчим аж ахуйн нэгж цар тахлын нөлөөнөөс үүдэж үйл ажиллагаа нь доголдсоноор зээлээ хойшлуулах хүсэлт тавьжээ. Эдгээр зээлдэгчийн тодорхой хувь нь "хэвийн бус зээл"-ийн горимд буюу зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн ангилалд багтаж байна. Зөрчилтэй аж ахуйн нэгжүүд зээлээ төлснөөр хэвийн ангилал руу шилжих бөгөөд тендерт тэнцсэн дараагийн ээлжийн аж ахуйн нэгжүүд зээл авах санхүүжилттэй болох юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь ирэх 5 жилийн хугацаанд буцаан авах 260 тэрбум төгрөгийн авлагатай, харин 2021 онд засгийн газрын бондын өр гэгдэх 41.4 тэрбум төгрөгийг төлөх үүрэгтэй. Мөн зээлдэгч ААН-ээс 50 тэрбум төгрөгийн авлагыг 2021 онд төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байгаа юм. Гэтэл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зээлийн буцаан төлөлт удааширч, хэвийн бус зээлийн ангилалд шилжсэн ААН-үүдийн тоо олширчээ. Харамсалтай нь зээлийн төлөлт удааширснаар энэ онд зээл авахаар хүлээлгэнд орсонд ААН-үүдэд олгох санхүүжилт удааширч болзошгүй байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан 180 орчим аж ахуйн нэгж  цар тахлын нөлөөнөөс үүдэж үйл ажиллагаа нь доголдсоноор зээлээ хойшлуулах хүсэлт тавьсан. Тэгвэл хэвийн бус ангилалд буюу зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн зээлийг хойшлуулах боломжгүй юм байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд зөрчлөө арилгаснаар хэвийн ангилал руу шилжиж, дараагийн ээлжийн аж ахуйн нэгжүүд зээлийн санхүүжилттэй болох юм.