УОК-оос өгсөн чиглэлийн дагуу харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим QR системийг нэвтрүүлсэн. Тэгвэл иргэд аж ахуй нэгж байгууллагуудаар үйлчлүүлэхдээ угтах хэсэгт байршуулсан QR кодыг уншуулах шаардлагатай. Ингэснээр таны үйлчлүүлсэн байгууллагаар үйлчлүүлсэн иргэнээс Ковид-19 халдвар илэрсэн тохиолдолд танд мэдэгдэл очих юм. Улсын онцгой комиссоос цар тахлаас урьдчилан сэргийлэх www.qr.119.mn нэгдсэн системийг ашиглалтад оруулсан. Ингэснээр ААНБ-ууд богино хугацаанд өөрийн QR кодыг үүсгэж авах боломжтой байна. Тус сайтын үйл ажиллагаа 12-р сарын 3-ны өдөр эхэлснээс хойш улсын хэмжээнд 27 мянга орчим ААН QR кодоо аваад байна. Мөн жижиг хүнсний дэлгүүрүүд болон зарим орон сууцны хотхонууд орцны хотхонууд орох гарц дээр QR кодийг авч байршуулжээ. Иргэд QR кодыг ибаримт аппликейшнээр дамжуулан хувийн мэдээлэл шаардагдахгүйгээр уншуулах боломжтой юм. Тухайлбал ибаримт аппликейшн руу нэвтрэхэд Ковид-19 гэсэн цэс нэмэгдсэн бөгөөд тус цэс рүү нэвтэрч QR кодыг уншуулах юм. Мөн энэ сарын 14 ний өдрөөс Улаанбаатар хотод 52 чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэд QR кодоо идэвхитэй уншуулж байна гэлээ. Иргэд 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн 103 мянга гаруй удаа QR кодыг уншуулсан байна. Мөн өнгөрсөн даваа гарагт иргэд 40,000 гаруй удаа QR код уншуулсан гэсэн статистик мэдээлэл гарчээ.