ШӨХТГ: Барьцаалан зээлдүүлэх төвүүд хөл хорионы үед иргэдийн барьцаалсан эд хөрөнгийг зарж борлуулж болохгүй

Улаанбаатар хотод 1300 гаруй  барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байна. Тэгвэл эдгээрээс 200 гаруй нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон байна. Учир нь барьцаалан зээлдүүлэх газруудыг хянадаг, хариуцдаг байгууллага манай улсад одоогоор байхгүй байна. Яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан үед иргэдээс олон төрлийн бичиг баримт бүрдүүлэхийг шаардахгүй мөнгө зээлүүлдэг газар бол ломбард буюу барьцаалан зээлдүүлэх төв. Харин Улаанбаатар хотод 1300 гаруй  барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байна. Эдгээрээс 200 гаруй нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын шалгалтаар илэржээ. Өөрөөр хэлбэл эдгээр албан ёсны зөвшөөрөлгүй ажиллаж байсан барьцаалан зээлдүүлэх төвд эд хөрөнгөө барьцаалан хадгалуулснаар иргэд эд хөрөнгөө алдах эрсдэлтэй юм. Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх төвд хяналт тавьдаг, хариуцсан газар одоогоор байхгүй байна. Цар тахлын үед иргэдийн санхүүгийн асуудлыг хөнгөвчлөх зорилгоор засгийн газраас гаргасан шийдвэр, зохицуулалтууд ломбардад хамааралгүй. Тиймээс иргэд ломбардтай хийсэн гэрээгээ цаг тухайд нь сунгуулах эсвэл төлбөрөө төлж эд хөрөнгөө авахаас өөр сонголтгүй болоод байгаа юм. Харин бүх нийтийн хөл хорионд байгаа энэ цаг үед иргэдийн барьцаалсан эд хөрөнгийг зарж борлуулахгүй байх зөвлөмжийг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ломбардуудад хүргэжээ.