НОБГ: Цахилгаан хэрэгслээс шалтгаалсан гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Засгийн газрын шийдвэрийн дагуу цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор айл өрхүүдийн цахилгаан хэрэгсэл болон цахилгаан халаагуурын хэрэглээ ихэссэн. Үүнтэй холбоотой цахилгаан хэрэгслээс шалтгаалсан гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймээс иргэд  цахилгаан хэрэгслийг хэрэглэхдээ аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах шаардлагатай байна. Цахилгааны үнэ тэглэгдсэн мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой иргэдийн цахилгаан халаагуурын хэрэглээ нэмэгдэж эхэлсэн. Үүний хэрээр иргэд цахилгаан халаагуурыг зааврын дагуу зөв хэрэглэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал цахим орчинд цахилгаан халаагуур зарах болон худалдан авах зарууд их байгаа бөгөөд  худалдаж авахдаа халаагуурын чанарыг сайтар шалгаж, ашиглах зааврын мэдээллийг бүрэн авах хэрэгтэй байна. Иргэдийн тухайд шөнийн цагаар цахилгаан халаагуурын асааж унтах тохиолдол түгээмэл байгаа юм. Тэгвэл цахилгаан халаагуурын олон цагаар асаалттай орхиж болдоггүй байна. Мөн халаагуур дээр нойтон, чийгтэй хувцас тавьж болохгүй. Эргэн тойронд нь шатамхай бодис, тос, газ, даавуун материалтай зүйлсийг 30 сантиметрээс ойр байлгаж болдоггүй юм байна. Мөн халаагуурыг тогонд залгахдаа уртасгагч ашиглах бус заавал ханын разетканд залгах шаардлагатай.Түүнчлэн хуучирч муудсан цахилгаан дамжуулах утсыг ашиглахгүй байх, ил задгай гарсан цахилгааны утсыг солих хэрэгтэй. Ингэснээр өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх юм.