Баянзүрх дүүргийн 90 мянган иргэнийг

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт "ковид-19"  цар тахлын шинэ голомт үүсэж, батлагдсан тохиолдол 60 гаруйд хүрчээ. Тиймээс Баянзүрх дүүргийн 90 мянган иргэнийг халдварын эрт илрүүлэлт, тандалт судалгааны хүрээнд PCR-ын шинжилгээнд өчигдрөөс хамруулж эхэллээ. Шинжилгээ  Баянзүрх дүүргийн нийт 19 сургуулийн байрт энэ сарыг 28-ыг дуустал үргэлжилнэ. Энэ сарын 17-ны өдөр нийслэлийн баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 5 иргэнээс ковид-19 халдвар илэрч тухайн эмнэлэг халдварын шинэ голомтот бүс болсон. Тухайн дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байгаа бөгөөд энэ сарын 18-нд 18 тохиолдол, 19, 20-ны өдрүүдэд тус бүр 6 тохиодол, харин 12-р сарын 21-ний байдлаар 31 тохиолдол тус дүүргийн нэгдсэн эмнэлгээс бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 66-д хүрээд байна. Тэгвэл Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдээд байгаа халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, тандалт судалгааны хүрээнд тухайн дүүргийн 90 мянган иргэнийг энэ сарын 28-ны өдрийг хүртэл PCR-ын шинжилгээнд хамруулах юм байна. Хэрэв эрсдэлтэй гэж үзвэл нэг өрхийн бүх гишүүдээс ч шинжилгээ авч болох юм байна. Харин иргэд өөрийн харьяа хорооноос хамаарч өөр өөр цэгт өдөр цагийн хуваарийн дагуу шинжилгээ өгөх шаардлагатай юм. Тодруулбал,

-48-р сургуульд 1-р хорооны иргэд энэ сарын 21-23-ны өдөр шинжилгээ өгөх бол 2-р хорооны иргэд энэ сарын 24-27-ны өдөр шинжилгээ өгөх юм.

-33-р сургуульд 3-р хорооны иргэд энэ сарын 21-22-ны өдөр, 4-р хорооны иргэд 23-25-ны өдөр, 7-р хорооны иргэд 26-27 өдөр шинжилгээ өгөх юм. 

-Шавь цогцолбор 69-р сургуульд 5-р хорооны иргэд энэ сарын 21-24-ний өдөр, 22-р хорооны иргэд 25-27-ны өдөр шинжилгээнд хамрагдана.

-Улаанбаатар дээд сургуульд 14-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээ өгнө.

-21-р сургуульд 6-р хорооны иргэд энэ сарын 21-27 өдөр шинжилгээнд хамрагдана.

-84-р сургуульд 15-р хорооны иргэд энэ сарын 21-23-ны өдөр, 18-р хорооны иргэд 24-27-ны өдөр шинжилгээ өгнө.

-Амгалан дунд сургуульд 8-р хорооны иргэд энэ сарын 21-24-ний өдөр, 10-р хорооны иргэд 25-27-ны өдөр шинжилгээнд хамрагдана.

-147-р сургуульд 12-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээ өгнө.

-79-р сургуульд 9-р хорооны иргэд энэ сарын 21-24-ний өдөр, 17-р хорооны иргэд 25-27-ны өдөр шинжилгээнд хамрагдах юм.

-126-р сургуульд 11-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээ өгөх юм байна.

-85-р сургуульд 20-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээнд хамрагдана.

-87-р сургуульд 23-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээ өгнө.

-120-р сургуульд 28-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шиншилгээнд хамрагдана.

-14-р сургуульд 13-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээ өгөх юм.

-44-р сургуульд 16-р хорооны иргэд энэ сарын 21-25-ны өдөр, 24-р хорооны иргэд 26-27-ны өдөр шинжилгээ өгнө.

-136-р сургуульд 19-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээ өгөх юм.

-127-р сургуульд 21-р хорооны иргэд энэ сарын 21-23-ны өдөр, 27-р хорооны иргэд 24-27-ны өдөр шинжилгээ өгөх юм.

-111-р сургуульд 25-р хорооны иргэд энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээд хамрагдах бол

-133-р сургуульд 26-р хорооны иргэд мөн энэ сарын 21-27-ны өдөр шинжилгээнд хамрагдах хуваарь гараад байна.

 

Иргэдийн тухайд шинжилгээ өгөхөөр цэгүүдэд очихдоо халдвар хамгааллын дэглэмийг баримлах шаардлагатай бөгөөд хүн хооронд 1.5-2 метрийн зай барих, амны хаалт зүүх хэрэгтэйг холбогдох байгууллагын зүгээс сануулж байна.