Засгийн газраас маргааш буюу 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 06 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
-Тэгвэл тэдгээр 15 салбарт ажилладаг хүмүүсийн автомашинд QR код олгон замын хөдөлгөөнд оролцуулах юм.
- Өнгөрсөн хугацаанд нийт 23 мянга 900 гаруй автомашиныг бүртгэж, QR код олгоод байсан учир уг бүртгэлийг сэргээх юм байна.
-Мөн үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын чиглэл болон зөвшөөрөгдсөн такси үйлчилгээний машинуудад QR код олгоно.
-Харин эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа зорчих боломжтой юм байна.
12-р сарын 23-ны өдрийн 6 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан зөвхөн QR зөвшөөрөлтэй автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Тэгвэл өнгөрсөн 12-р сарын нэгний өдрийг хүртэл зөвшөөрөл авсан байсан 13 салбарын автомашинуудын өмнө нь авсан QR код 12-р сарын 23-ний өдрөөс эхлэн сэргэх бөгөөд хуучин бүртгэлээрээ www.smartcar.mn сайтад нэвтэрч ахин хэвлэж авах шаардлагатай байна. Харин нэмэгдсэн 2 салбар болох хүүхэд харах, такси үйлчилгээний байгууллагууд хүсэлтээ илгээн зөвшөөрлөө авах юм. Харин НОК-оос үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ААНБ-ын ажилчдын 10-15 хувьд нь QR зөвшөөрлийг олгох юм. Харин гэрээс гарах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд иргэн цагдаагийн алба хаагчид учир шалтгаанаа тайлбарласны үндсэн дээр хөдөлгөөнд оролцох боломжтой байна. Харин онцын шаардлагагүй болон qr зөвшөөрөлгүй иргэдийг хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд иргэд өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлээс сэргийлж гэртээ байхыг анхаарууллаа