ХХААХҮЯ: Гол нэрийн хүнсний хангамж хэвийн учраас нөөцөлж, ачаалал үүсгэх шаардлагагүй

Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараах мэдээллийн үеэр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан монгол улсын хүнсний хангамж, нөөцийн асуудлаар мэдээлэл өгсөн. Одоогийн байдлаар  хүнсний хангамж хэвийн байгаа хэдий ч "Ковид-19" халдварын улмаас хил хаагдаж өндөг болон нарийн ногооны тасалдал үүссэн.

-Тэгвэл монгол улсын иргэд жилд ойролцоогоор 20 мянга гаруй тонн нарийн ногоо хэрэглэдэг гэсэн тоон мэдээлэл бий.

-Тэдгээр хэрэглээний 25 хувь буюу 5800 орчим тонныг дотоодоосоо  хангаж байгаа бол үлдсэн 15 мянган тонн гаруйг гадны улсаас импортоор авдаг.

-Харин өндөгний хэрэглээний тухайд  52.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа бол, 47.4 хувь нь  импортоос хамааралтай байна.

-Дотоодын үйлдвэрлэгчид өдөрт 520-550 мянган ширхэг өндөг худалдаанд нийлүүлж байгаа хэдий ч дотоодын өндөгний нийт хэрэглээг дийлэхгүй байгаа юм.

Тэгвэл өндөг болон нарийн ногооны  нөөцийн асуудалд холбогдох  яамнаас шуурхай зохицуулалт хийж ажиллаж байгаа. Харин бусад гол нэрийн хүнсний хангамж хэвийн байгаа учраас иргэдийг хүнс их хэмжээгээр нөөцөлж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна. Монгол улсын хэмжээнд нарийн ногоо тариалах 68 га зуны хүлэмж, 27 га өвлийн хүлэмжтэй. Тэгвэл дотоодоосоо 100 хувь хэрэглээгээ хангадаг болохын тулд өвлийн хүлэмжийг 50 га-аар, зуны хүлэмжийг ч мөн  адил нэмэгдүүлж, сайжруулах шаардлагатай байна.