Ковид-19 халдварын өрхөд үзүүлж байгаа нөлөөг "Цаг тухайд нь" хянах зорилгоор үндэсний статистикийн хороо болон дэлхийн банк хамтран "коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа"-г зохион байгуулж байна. Судалгааг 3 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд одоогоор эхний 2 шатны судалгаа явагдаж дуусжээ.
-Тус судалгааны эхний шатанд 1333 өрх хамрагдсан бөгөөд тэдгээр өрхийн 1143 нь 2-р шатны судалгаанд үргэлжлүүлэн хамрагдсан байна.
-Эхний шатны судалгаагаар бизнес эрхэлж байсан өрхүүдийн 44 хувь нь цар тахал эхэлснээс хойш бизнесээ түр зогсоосон бол зарим нь бүрмөсөн зогсоосон байна.
-Хоёрдугаар шатны судалгааны үеэр бизнесээ үргэлжлүүлж байгаа 4 өрх тутмын 3 нь өнгөрсөн оны мөн үеэс орлого нь 40 ба түүнээс хувиар буурсан гэжээ.
-Өрхийн бизнес эрхлэгчид орлого буурсан гол шалтгаан нь Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, үйлчлүүлэгчдийн тоо цөөрсөнтэй холбоотой гэж хариулжээ.
"Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа"-ны эхний шатанд 6 өрх тутмын 1 нь ирэх долоо хоногийн хоол хүнсний хүрэлцээтэй байдалдаа санаа зовсон гэжээ. хоёр дахь шатны судалгааны үр дүнгээс харахад ойролцоогоор дөрвөн ядуу өрх тутмын нэг нь буюу нийт судалгаанд хамрагдсан 1143 өрхийн 23 хувь нь хоол хүнсний хүрэлцээтэй байдалдаа санаа зовсон байна. тэгвэл нийт өрхийн 17 хувь нь ирэх сарын өрхийнхөө санхүүд их санаа зовсон харин 20 хувь нь зарим талаараа санаа зовсон байдалтай гэжээ. Тэгвэл цар тахлын нөлөөллөөр айл өрхүүдийн орлого их, бага хэмжээгээр тасалдаад байгаа энэ үед өрхийн эдийн засгаа дэмжихэд хувь хүний санхүүгийн төлөвлөлт чухал юм. Тухайлбал орлого зарлагыг бүртгэж тэвчиж болох зардлаа ялгаж, нэмэлт зардал гаргахгүй байх хэрэгтэй байна. Засгийн газар Ковид-19-ийн цар тахлын үед өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор нийгмийн халамжийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний дотор хүүхдийн мөнгө, хүнсний талон хөтөлбөр,хөдөлмөр эрхлэлтийн болон бусад нийгмийн халамжийн тусламжууд орсон. Тэгвэл айл өрхүүд сүүлийн сард хүлээн авсан мөнгөн тусламжийнхаа дийлэнх хувийг буюу 75 хувийг шууд авч хэрэглэсэн бол 25 хувийг удахгүй авч хэрэглэх гэжээ. Харин хүнсний талон авсан өрхүүдийн 98 хувь нь шилжүүлгийг тэр дор нь ашигласан. Хүүхдийн мөнгө авсан өрхүүдийн 37 хувь нь л хожмын хэрэглээнд ашиглахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэн хадгалсан гэж хариулсан байна6 Цар тахлын үед ажил орлого тасалдаад байгаа хэдий ч илүү их орлого олох боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Мөн өрхийн хамгийн том зардал бол эрүүл мэндийн зардал. Хүн эрүүл мэндээ алдвал өрхийн орлого ч мөн зогсох юм. Иймээс эрүүл мэндээ эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй ч мөн сануулсан юм.