Манай улсад Ковид-19 халдварын дагалдах оноштой иргэн нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Тэгвэл цахим орчинд халдвартай иргэнийг энгийн иргэнтэй адилхнаар оршуулсан хөрсөөр дамжин халдвар тархах эрсдэлтэй гэх зэрэг мэдээллүүд гараад байгаа юм. Тэгвэл эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдвар нь агаар дуслын замаар халдварладаг. Одоогоор хөрсөөр дамжин халдвар тархдаг эсэх нь батлагдаагүй байгаа гэсэн юм. Учир нь Ковид-19 нь шинэ халдварт өвчин учраас одоогоор дэлхийн улс орны эрдэмтэн судлаачид судалсаар байгаа юм. Тухайлбал Бүгд Найрамдах Хятад ард улсын Ухань хотын судлаачид хүний биед вирусийн идэвхжил өндөр байх үед өвчтөн амиа алдсан тохиолдолд, тухай хүнийг нас барснаас хойш 3-4 хоног вирус бие цогцост нь хадгалагдах магадлалтай гэж үзжээ. Харин Америкийн нэгдсэн улсын судлаачид Ковид-19 вирус хүний цогцос болон хаалганы бариул зэрэг гадаргуу дээрээс халдварлах эрсдэлгүй гэж үзэж байгаа юм байна. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрвээ Ковид-19 халдвартай иргэн нас барсан тохиолдолд биед нь хүрэхгүй байх. Мөн оршуулах ёслолд 60-аас дээш насны, архаг хууч өвчтэй иргэд болон бага насны хүүхдийг оролцуулахгүй байхыг зөвлөсөн байна.