Өдөрт дунджаар 100 орчим иргэн түр хамгаалах байрт ирж байгаагаас 70 хувь нь бага насны хүүхэд байна

Хөл хорио тогтоогдсонтой холбоотой эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналт болон цаг зав  нэмэгдэж хүүхдийн хүчирхийлэл багасах учиртай. Гэсэн хэдий ч хүүхэд хүчирхийллийн дуудлага мэдээлэл төдийлөн сайн буурахгүй байгааг гэр бүл хүүхэд залуучуудын газраас мэдээлж байна.

-Хөл хорионы үед хүүхдийн тусламжийн 108 утсанд  ирэх нийт дуудлагын тоо 10 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Үзүүлэлт буурсан хэдий ч 108 утсанд өдөрт дунджаар 200-400  гаруй дуудлага ирж байна.

-Өмнө түр хамгаалах байр өдөрт дунджаар 280-300 хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол хөл хорионы үед  50 орчим хувиар буурч 100 орчим иргэн түр хамгаалах байрт ирж байна.

-Мөн тусламжийн утас болон Чатбокс үйлчилгээнд хүүхдүүд өөрсдөө  холбогдож зөвлөгөө авах,  мэдээлэл хүсэх дуудлага 28,9 хувиар өссөн бөгөөд Чатбокс үйлчилгээгээр нэг хүүхэд дунджаар 30 орчим минут зөвлөгөө мэдээлэл авч байна. Хүүхдийн тусламжийн 108 утас нь хамгааллын, тусламжийн, хяналтын болон зөвлөгөө мэдээллүүд хүссэн дуудлагууд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн хүүхдүүд өөрсдөө Чатбокс үйлчилгээнд холбогдож зөвлөгөө мэдээлэл авах, цаашлаад сэтгэл зүйчтэй холбогдож урт хугацааны зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Тэгвэл гэр бүл хүүхэд залуучууд  хөгжлийн газраас өмнө нь хүчирхийллийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан гэх 22900 орчим айл өрхүүдэд хөл хорионы үед хяналт шалгалт тавьж ажиллаж байна. Мөн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байж болзошгүй гэх өрхийн хүүхдүүдэд мөн хяналт тавьж байгаа гэсэн юм. Монгол улсын хэмжээнд 19 түр хамгаалах байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Эдгээрт байрт өдөрт дунджаар 100 орчим иргэн ирж байгаагаас 70 орчим хувь нь бага насны хүүхдүүд байгаа юм. Түүнчлэн иргэд, хөршүүд тусламжийн утсанд дуудлага, мэдээлэл өгөх нь нэмэгдэж байгаа нь  далд байгаа хүчирхийллийг ил болж байгаа эерэг үр дүн байна.