Айл өрхүүдийн усны хэрэглээ 12-р сард нэмэгдээгүй

Айл өрхүүдийн өнгөрсөн 12-р сарын усны хэрэглээ хэвийн хэмжээнд буюу хэрэглээ нэмэгдээгүй гэсэн эерэг мэдээлэл байна.

Тухайлбал иргэдийн хэрэглээний зардал буюу тог, ус, хогны мөнгийг тэглэх засгийн газрын шийдвэр гарсаны маргаашаас эхлэн хэрэглээ огцом нэмэгдэж  байсан.  Нийслэлчүүдийн усны хэрэглээ хоногт 140-148 мянган шоо метр куб байдаг байна. Харин үнэ тэглэх шийдвэр гарсантай холбоотой усны хэрэглээ  хоногт 153 мянган шоо метр куб орчим болж нэмэгдээд байсан. Иймээс олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр усыг үр ашиггүй зарцуулахгүй байх, зөв зохистой хэрэглэх зөвлөмжүүдийг хүргэж байгаа юм. Манай улсад орон сууцанд амьдардаг 1 хүн хоногт дунджаар 130 литр ус хэрэглэдэг бол  гэр хороололд амьдардаг нэг хүн дунджаар 7-8 литр ус хэрэглэдэг гэсэн статистик мэдээлэл бий. Тэгвэл орон сууцанд амьдардаг хүн нэг литр усны зардалд 0,71 мөнгө төлдөг бол  гэр хороололд амьдардаг хүн нэг литр усыг 1 төгрөгөөр худалдан авдаг. 7-р сарын 1 ний өдрийг хүртэл нийт хэрэглэгчдийн усны зардлыг тэглээд байгаа юм.