АНУ-ын конгрессын танхим Жо Байдены ялалтыг баталгаажууллаа

Америкийн нэгдсэн улсын Конгрессын хоёр танхим хамтарсан хуралдаанаараа өнгөрөгч 11 дүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор баталжээ. тодруулбал, конгрессын танхимын 270 гишүүн ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг баталгаажуулснаар Америкийн засаг  захиргааны дараагийн тэргүүн хэн болох тухай маргаан эцэс боллоо. хэдийгээр өнгөрөгч лхагва гарагт Америкийн нэгдсэн улсын нийслэл вашингтон хотод конгрессын хоёр танхимын гишүүд цуглаж, ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг баталгаажуулах хурлыг эхлүүлсэн боловч одоогийн ерөнхийлөгч Доналд Трампын дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Тухайн өдрөө Вашингтон хотын засаг захиргаа үндэсний гвардын цэргүүдийг хамгаалалтад гаргаснаар дэг журам тогтож, конгрессын хоёр танхимын гишүүд дахин хуралдаж эхэлсэн байна. Тэгвэл конгрессын танхимын 270 гишүүн ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг баталгаажуулснаар Америкийн засаг захиргааны дараагийн тэргүүн хэн болох тухай маргаан эцэслэгдлээ. Тус мэдэгдэл гарсны дараа одоогийн төрийн тэргүүн Доналд Трамп эрх мэдлээ шилжүүлэхээ мэдэгдсэн ч ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд луйвар орсон гэж мэдэгдсээр байжээ.  Ийнхүү ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нэгдүгээр сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсноор Америкийн нэгдсэн улс шинэ төрийн тэргүүнтэй болох юм.