Монгол улс

Канад улсын "Туркойз Хилл Ресурс" компанийн зүгээс Монгол улсын засгийн газар  "Оюу толгойн"  гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж  магадгүй байна гэж өнгөрөгч даваа гарагт мэдэгджээ. Тус компанийн зүгээс Монгол улсын эрх баригчид гүний уурхайн өргөтгөлийн төлөвлөгөөнд сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгдсэн бөгөөд тус өргөтгөл нь анх тооцоолсноос 1.5 тэрбум америк доллараар өндөр байгаа тул санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэж дурдсан байна. Канад улсын Туркойз Хилл Ресурс компаниийн гаргасан мэдэгдэлд "Монгол улс Оюу Толгой уурхайгаас авах эдийн засгийн үр ашиг буурсан гэж үзэж байна гэж мэдэгдсэн байна. Тус мэдэгдлийн Туркойз Хилл Ресурс компанийн  хувьцаа сүүлийн нэг сарын хамгийн доод түвшинд буюу Нью-Йоркт 21.4% -иар буурч 11.38 Америк долларт, Торонтод 24% -иар буурч 13.88 Канад доллар болжээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэ 2.33 тэрбум Америк доллар болжээ. Рио Тинтогийн зүгээс Оюу Толгойн гүний уурхайн өргөтгөлийн нийт өртөг нь 6.75 тэрбум Америк доллар болно гэж мэдэгдсэн нь 2015 онд тооцоолж байснаас 1.5 тэрбум Америк доллараар их байгаа юм. Оюу толгой уурхайн зүгээс өнгөрөгч оны 12 сард урьдчилан тооцоолоогүй эрсдэлтэй нүүр тулсны  зэрэгцээ 2022 оны 10 сараас эхлэн олборлолтын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Харин Туркойз Хилл Ресурс  компанийн  гаргасан мэдэгдэлд хэрэв "Оюу Толгой төсөл нь Монгол улсад эдийн засгийн хувьд ашиггүй бол түүнийг үргэлжлүүлж чадах эсэхийг нягталж, үнэлэх шаардлагатай гэж засгийн газраас мэдэгдсэн" хэмээн  дурджээ. Түүнчлэн Оюу Толгой компани нь 2051 он хүртэл дөрвөн жилд нэг удаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа төлнө гэж  байгаа нь төслийн эдийн засгийн үр ашигт эргэлзээ төрүүлж байна хэмээн эрх баригчдын зүгээс мэдэгдсэн гэж онцолсон байна. Харин Ванкуверт төвтэй  "Рио Тинто"  компанийн зүгээс Монгол улсын эрх баригчид болон Рио Тинтогийн аль алиных нь оролцоотойгоор хөгжлийн төлөвлөгөөг шийдвэрлэх, Оюу Толгой төслөөс үүсэх эдийн засгийн үр ашгийг хуваалцах асуудлыг эргэж харах үүрэг хүлээх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Рио Тинтогийн зүгээс Оюу Толгойн гүний уурхайн өргөтгөл нь хамгийн чухал төсөл гэж удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд хэрвээ ашиглалтад орсон тохиолдолд Оюу Толгой нь 2028-2036 он хүртэл жилд 480 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх  боломжтой гэсэн байна.