Иран улс байлдааны хоёр шинэ хөлөг онгоц оо танилцууллаа

Өнгөрөгч мягмар гарагт Иран улс байлдааны хоёр шинэ хөлөг онгоцоо албан ёсоор танилцуулжээ. Тухайлбал, хамгийн эхэнд Ираны тэнгисийн цэргийн хүчний түүхэн дэх хамгийн том байлдааны хөлөг онгоцонд тооцогдож байгаа нисдэг тэрэг тээгч "Макран" хөлөг онгоц юм. Тус улсын зүүн хэсэгт орших газар нутгийн нэрээр нэрлэсэн энэхүү хөлөг онгоц нь далайн эргийн алслагдсан бүс, голчлон Энэтхэгийн далайн хойд хэсэг болон Улаан Тэнгис дэх тэнгисийн цэргийн хүчний үйл ажиллагааг дэмжих зорилготой дэвшилтэт хөвөгч бааз юм. Тус хөлөг онгоц зургаан нисдэг тэрэг, хурдны завь, тэнгисийн цэргийн тусгай хүчний анги нэгтгэлийг тээвэрлэх чадалтай юм байна. Харин хоёр дахь нь автомат пуужин, их буугаар тоноглогдсон "Зерех" буюу монголоор "Хуяг" гэх хөлөг онгоц юм. Тус хоёр хөлөг онгоцыг Иран улсын тэнгисийн цэргийн хүчин өчигдөр албан ёсоор хүлээж авч, Оманы буланд эхлэх "Эктедар" цэргийн сургуулилтад оролцуулахаар болжээ. Түүнчлэн ойрын ирээдүйд ийм ангиллын өөр хөлөг онгоцнуудыг хүлээж авна гэж тус улсын тэнгисийн цэргийн хүчний Контр-Адмирал Хосейн Ханзадигийн мэдэгдсэн байна.