Өнгөрсөн 2020 онд НДС-ийн ажилгүйдлийн даатгалын сангаас нийт 21400 орчим даатгуулагч  50.2 тэрбум төгрөгийн тэтгэмж авжээ

-Өнгөрсөн 2020 онд нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн даатгалын сангаас нийт 21 мянга 400 орчим даатгуулагч  50.2 тэрбум төгрөгийн тэтгэмж авжээ.

-Энэ нь 2019 онтой харьцуулахад 1600 гаруй датгаалгуулагчаар буурсан хэдий ч олгосон тэтгэмжийн дүн 6.7 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.

-Харин 2020 оны 4-р сард хамгийн их даатгуулагч буюу 2230 иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй илгээсэн бол 6-р сард хамгийн бага буюу 1246 даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авжээ.

-Тэгвэл хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн оны 11 болон 12 дүгээр сард 12.2 мянган хүн шинээр бүртгүүлснээс 6.8 мянга нь буюу 55.7% хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэн байна.

Харин хөл хорионы дэглэм тогтоосон үед буюу өнгөрсөн оны 11,12-р сард  ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй иргэдийн тоо хэвийн байсан бөгөөд тус саруудад ажилгүй болсон иргэдийн тоон мэдээлэл болон тэтгэмж авсан иргэдийн дүн мэдээлэл энэ сарын гуравдугаар арав хоногт гарах юм байна. Ковид-19 цар тахлаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдсоноос үүдэн ажилгүй байгаа иргэд цөөнгүй байгаа юм. Тэгвэл тухайн иргэн ажилгүйдлийн даатгал авах шаардлагыг хангасан тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс 76 өдрийн хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах боломжтой. Ингэхдээ ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ илгээх шаардлагатай байна. Гэвч зарим иргэдийн тухайд ажилгүйдлийн тэтгэмжийн тухай ойлголт, мэдээлэл дутмагаас ажилгүйдлийн тэтгэмж авч байгаагүй байна. Ажилгүйдлийн тэтгэмж авах  болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдсан тохиолдолд мөн  сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлдэг байна. Тухайлбал 5 хүртэлх жил нийгмийн даатгал төлсөн даатгуулагч сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 45 хувийг, 5-10 жил төлсөн бол 50 хувийг, 10-15 жил төлсөн тохиолдолд 60 хувь, 15-аас дээш жил төлсөн бол орлогын 70 хувийг нийгмийн даатгалын сангаас авдаг байна.