“Майдар эко хот” төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэл шатандаа явж байна

Улаанбаатар хотын гэр хороолол, хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор төв аймгийн сэргэлэн сумын нутагт Майдар эко дагуул хотыг барих засгийн газрын шийдвэр 2012 онд гарсан. Тэгвэл үүнээс хойш 8 жил өнгөрөөд байгаа ч тус төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэл шатандаа явж байна. Майдар эко хот төслийн анхны төлөвлөгөөгөөр 300 мянган оршин суугчтай 110 мянган га талбайтай хот барихаар тусгажээ. Төслийн хүрээнд “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн байгууламж, зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжийг барихаар төлөвлөсөн. Түүнчлэн зарим их дээд сургуулийг тус хот руу нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхлэл шатандаа явж байна. Төслийг хэрэгжүүлэгч их Майдар сангаас тодруулахад одоогийн байдлаар 54м өндөр их Майдар Бурханы дүрийг бүтээгээд байгаа бөгөөд өнгөлгөөний ажил болон ард нь байрлах суваргын гадна Карказын ажил хийгдэхээр хүлээгдэж байгаа. Олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Монгол улсын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод дагуул хот барихын давуу тал их. Тухайлбал хотын хүн амын бөөгнөрөл, замын түгжрэл, агаар, ус хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажил юм. Тэгвэл тус бүтээн байгуулалтын ажил бодлогын хүрээнд ямар шатанд явж байгааг холбогдох эх сурвалжаас тодрууллаа. Шинэ засгийн газар бүрдэх үеэр монгол улсын ерөнхийлөгч дагуул хотын бүтээн байгуулалтын Майдар эко хот төслийн ажлыг эрчимжүүлэхийг салбарын сайдад үүрэг болгосон юм. Төв аймгийн сэргэлэн сумын нутаг дэвсгэр зүрх уулын энгэрт дагуул хот байгуулах “Майдар эко хот” төслийг 2012 онд эхлүүлж шавыг нь тавьсан. 2018 оны наймдугаар сард засгийн газрын хуралдаанаар тус сумын нутаг дэвсгэрт 12,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байдаг.