PCR шинжилгээний сорьц авах үед хамар, салстыг гэмтээхгүй гэв

Иргэд ажлын шаардлагаар болон сайн дурын үндсэн дээр Ковид-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдаж байна. Харин шинжилгээ өгсөн зарим иргэд хамраас сорьц авч байгаа бамбар бүдүүн, нарийн өөр өөр хэмжээтэй байгаагаас шалтгаалж хамраас цус гарах, өвтгөх зэрэг хүндрэл үүсгэж байгааг хувийн сошиал хэрэгслээрээ дамжуулан илэрхийлсээр байна. Тэгвэл халдварыг илрүүлэх сорьцыг авахад хамрыг гэмтээх болон бусад төрлийн хүндрэл үүсэх эрсдэл байхгүй гэж мэргэжлийн эмч тайлбарлалаа. Шинжилгээний цэгүүдэд сорьц өгсөн иргэдээс тодруулахад бамбар өөр өөр хэмжээтэйг байгааг хэлж байна. Харин өмнө нь шинжилгээ өгсөн зарим иргэд шинжилгээ өгсний дараа хамар нь битүүрч, цус гарсан тухайгаа фэйсбүүк хуудаснаа бичсэн байсан юм. Харин уг асуудлыг мэргэжлийн байгууллагаас тодруулахад хамраас сорьц авах үед ямарваа нэгэн байдлаар хамрыг гэмтээх үндэслэлгүй. Учир нь сорьц авах бамбарын хамарт нэвтэрч байгаа хэсэгт гэмтэх булчирхай салст байдаггүй гэлээ. Харин хамрын таславч мөгөөрс нь муруй хүмүүс сорьц өгөх үед үүсдэг асуудал нь сорьцын бамбар хамар руу шулуун нэвтрэхэд саад учирч болзошгүй. Гэхдээ мэргэжлийн эмч нар сорьц авах ажлыг гүйцэтгэж байгаа учраас хүндрэл бэрхшээл үүсгэхгүй гэлээ. Үүнээс гадна маш цөөн тохиолдолд хамраас цус гарах тохиолдол байгаа бөгөөд тухайн хүний хамар хэт хуурайшсанаас үүдэлтэй байдаг юм байна. Мөн чих, хамар, хоолойн мэргэжлийн эмч тайлбарлахдаа Ковид-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний сорьц авах үед хамар, салстыг гэмтээхгүй болохыг хэлж байна.