АНУ-ын “Персеверанс” сансрын аппарат ангараг гараг дээр пүрэв гарагт газардана

Өнгөрөгч оны 7-р сарын 30-нд ану-ын флорида мужийн канаверал дахь агаарын хүчний сансрын буудлаас "Атлас-ви541" тээгч пуужингаар хөөрсөн сансрын аппарат ангараг гараг дээр газардахад нэг өдөр дутуу байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Тус аппарат  ангараг гараг руу хүрэх үедээ нийт 292.5 сая километр замыг туулсан байх юм. Америкийн нэгдсэн улсын Наса агентлагийн “Персеверанс” сансрын аппарат орон нутгийн цагаар энэ долоо хоногийн пүрэв гарагийн 15:55 минутад ангараг гараг дээр газардана. Тус аппарат ангараг гарагийн гадаргуу дээр газардахад нийт 292.5 сая километр замыг туулсан байх юм.  “Персеверанс” сансрын аппарат ангараг гараг дээрээс эртний амьдралын ул мөрийг хайх үндсэн даалгавартай бөгөөд тус гараг дээр амьдрал байсан эсэхийг тогтооход чухал хувь нэмрээ оруулах юм. Тус аппарат 3.9 тэрбум жилийн өмнө нуур байсан гэж үзэж байгаа “Жезеро” тогоонд судалгаа хийхийн зэрэгцээ хүчилтөрөгч байгаа эсэхийг судлахын тулд богино зайд нислэг үйлдэх төлөвтэй байгаа юм. Наса агентлагийн “Персеверанс” сансрын аппарат ангараг гараг дээр хамгийн багадаа 687 өдрийг даалгавар гүйцэтгэхэд зарцуулна.түүнчлэн Наса агентлагийн зүгээс орон нутгийн цагаар пүрэв гарагийн 14 цаг 15 минутаас эхлэн өөрсдийн цахим хуудас болон нийгмийн сүлжээний хаягуудаараа дамжуулан улаан нүдэн гараг дээр хэрхэн газардаж байгааг шууд дамжуулах юм байна.