ОХУ​​​​​​​-д шувууны томуугийн

 

ОХУ-ын өмнөд хэсэгт байрлах шувууны фермд шинэ төрлийн шувууны томуу хүнд халдварласан долоон тохиолдол бүртгэгдсэн талаар эрх баригчид мэдэгджээ. Тус улсын “Вектор” төвийн эрдэмтэд өнгөрсөн оны 12-р сард шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн шувууны фермийн ажилтнаас “H5N8” вирус илэрсэн ч хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж онцолсон байна. Оросын холбооны улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын тэргүүн Анна Попова дэлхийд анх удаа шувууны томуугийн H5N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол тус улсад бүртгэгдлээ гэж мэдэгдсэн байна. Одоогоор тус вирусээр өвчилсөн хүн өөр нэгэн хүнд халдаасан тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд 7 өвчтөний биеийн байдал хэвийн байгаа юм байна. Түүнчлэн тэрбээр хүмүүсийг болон амьтдыг хамгаалах, бүх эрсдэлийг тооцоолж багасгах боломжийг богино хугацаанд авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ дээд зэргээр хангасан тухай  мөн мэдэгдсэн байна. Оросын холбооны улсаас гадна бүгд найрамдах солонгос улсын нутаг дэвсгэрт шувууны томуу үүсгэгч H5N8 вирусийн халдварын 97 орчим голомт өнгөрөгч оны 11 дүгээр сараас хойш бүртгэгдээд байгаа юм. Тус улсын хүнс, хөдөө аж ахуй, ойн яамны мэдээлснээр, өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс хойш нийт 28 сая гаруй толгой гэрийн тэжээвэр шувууг устгасан байна. Хэдийгээр гэнэтийн хомсдол үүссэний улмаас өмнөд солонгост шувууны мах, тахианы өндөгний үнэ огцом өссөн ч үнийг тогтворжуулах зорилгоор тахианы өндөг болон долоон төрлийн бүтээгдэхүүний импортын тарифыг ирэх зургаадугаар сарын 30-ыг хүртэл цуцлахаар болжээ. Харин одоогийн байгаа мэдээлэл дээр тулгуурлан шувууны ханиадны халдвар авсан хүнд шинж тэмдэг мэдрэгддэггүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн зүгээс хүнд халдварласан анхны тохиолдол батлагдсан H5N8 вирусийн эсрэг вакцин бүтээж, туршилтыг яаралтай эхлүүлэхээр болжээ.