2004 оноос хойш дэлхийн 30 гаруй улсад зохион байгуулагдсан “THE APPRENTICE” шоу нэвтрүүлгийг Монгол телевиз албан ёсны эрхтэйгээр эх орондоо амжилттай зохион байгуулсан. Apprentice Монгол шоу нэвтрүүлгийн шалгаруулалтад оролцсон 1000 гаруй залуусаас шалгарсан шилдэг оролцогчдын нэг Ж.Эрдэнэбаяр “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар томилогджээ.
Тэрбээр бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсож, эзэмшсэн ур чадвар, авхаалж самбаа, харилцаа манлайллыг үзэгч олонд харуулахын зэрэгцээ бусад оролцогчдоос нас залуу ч эн тэнцэхүйц өрсөлдсөн юм. Ж.Эрдэнэбаяр шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсролоороо ялгарч, шударгаар өрсөлдөж үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болж чадсан юм.
Түүний удирдах “Ори медиа” ХХК нь дэлхийн стандартад нийцэхүйц энтертайнментын шилдэг үйлчилгээг Монголдоо бий болгож, дотоодын кино, контент бүтээгчдэд хүртээмжтэй зах зээлийг бий болгох, оюуны бүтээлийг хамгаалах, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, үзэгчдэд албан ёсны эрхтэй, чанартай, шилдэг, оригинал контентыг хүргэхээр зорин ажиллаж байгаа билээ.
Тэрбээр 2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “23-р сургууль”
2014-2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж
2015-2018 “Western Sydney University”
2020-2021 “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн бөгөөд Англи, Хятад хэлний ахисан түвшний , Япон хэлний анхан шатны мэдлэгтэй.
Түүний ажлын туршлагаас танилцуулахад:
2012-2014 “ОУХНТ” бүлгийн удирдагч
2014-2019 “MCdonald's Australia” компанийн бүсийн менежер
2019-2020 “Tirezone” XXK-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд
2021 оноос “Ори медиа” ХХК-д дэд захирлаар ажиллаж байна.