Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн хэлбэлзэл, эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг.
-Манай улс экспортын орлогын дийлэнх хувиа эрдсийн гаралтай түүхий эдээс бүрдүүлдэг бөгөөд үүнд зэс болон нүүрсний экспорт дийлэнх хувийг эзэлдэг.
-Манай улс энэ онд 1,4 сая тонн зэсийг экспортод гаргаж, зэсийн үнийг тонн тутамд 6500 Америк Доллар байхаар тооцоолж байсан юм.
-Тэгвэл Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 9000 Америк Доллараас давж эхэлжээ. Энэ нь 2012 оноос хойших зэсийн үнийн хамгийн өндөр өсөлт болж байна.
-Цаашид ч зэсийн үнэ эрчимтэй өсөж, өсөлт хадгалагдах төлөв харагдаж байгааг олон улсын судлаачид мэдээлжээ.
Энэ нь манай улс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулна гэсэн итгэлийг төрүүлж байгааг эдийн засагчид онцолж байна.
Цар тахлын нөлөөллөөр эдийн засаг хямарсан энэ үед монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн ханш 9000 ам.доллараас давжээ. Түүнчлэн манай улс энэ онд нэг тонн зэсийн үнийг дунджаар 6500 америк доллар байхаар тооцоолж эдийн засгийн төсөөллөө гаргаж байсан. Ийнхүү зэсийн үнэ өсөж байгаа нь экспортын болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөөллийг үзүүлэхээр байна. Ийнхүү зэсийн үнэ өсөх болсон шалтгааныг олон улсын зэсийн судалгааны байгууллагууд хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Тухайлбал дэлхий нийтэд дижитал суурьтай хэрэглээ ихсэж түүнийг дагасан бүтээгдэхүүний хэрэглээ огцом нэмэгдэж байгаа. Мөн хотжилт хөгжиж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөж байгаатай холбоотой зэсийн эрэлт ихсэж байгаа юм. Цар тахлын нөлөөгөөр зэс экспортлогч орнууд зэсийг бүрэн хүчин чадлаар нийлүүлж чадахгүй байна. Мөн Австрали улс Хятад улстай зэсийн экспортоо зогсоосон, Индонез улс зэс хайлуулах үйлдвэр байгуулж байгаа зэрэг шалтгаанаар экспортдоо хязгаар тогтоогоод байгаа нь манай улсын эдийн засагт эерэг нөлөөлийг бий болгож байна.