Криптовалют гэдэг нь блокчэйн технологид суурилсан цахим хөрөнгө юм

Дэлхий дахинаа санхүүгийн үйлчилгээг уламжлалт буюу дундын зуучлагчгүй технологид үндэслэн авах боломжийг блокчэйн технологи бий болгосон. 2020 оны байдлаар блокчэйн технологид суурилсан 2400 гаруй криптовалют буюу цахим мөнгө арилжаалагдаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад ч криптовалютад цөөнгүй иргэн хөрөнгө оруулах болсон. Криптовалют нь блокчэйн технологид тулгуурлан бүтээсэн цахим орчинд тоон өгөгдөл хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагчгүй оршдог биет бус буюу цахим валют юм. Дэдхий дахинд 2020 оны байдлаар 2400 гаруй криптовалют бүртгэгдэн олон улсын арилжааны хэрэгсэл дээр арилжаалагдаж байна. Нийт криптовалютын зах зээлийн багтаамж 177.1 тэрбум америк доллараар хэмжигдэж байгаа бөгөөд үүнээс биткойн нийт зах зээлийн 65 орчим хувь буюу 115.2 тэрбум ам.долларыг дангаараа эзэлдэг гэсэн тоо байна. Криптовалютыг анх зах зээл дээр санал болгон гаргахдаа тодорхой тоон хэмжээ тогтоодог. Тэдгээрийг компьютер болон тусгай зориулалтын төхөөрөмж, программ хангамжийн тусламжтайгаар олборлох байдлаар эзэмшдэг байна. Тэгвэл криптовалютын давуу болон сул талыг мэргэжилтнээс тодрууллаа. Криптовалютын зах зээл маш хурдан өөрчлөгдөж, зарим криптовалют шинээр бий болж, зарим нь алга болдог. Хамгийн анхны криптовалют болох bitcoin-ийг эхэндээ голдуу ил бус ажилладаг сайтууд дээр хүлээн авдаг байсан боловч аажмаар энэ нь хүлээн зөвшөөрөгдөж, онлайн болон энгийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн валют болжээ. Автомашин үйлдвэрлэгч тесла зэрэг дэлхийн томоохон компаниуд биткойнд хөрөнгө оруулаад байна.