АНУ-ын эрх баригчид ирантай цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээр хийх хүсэлтэй байна гэв

Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч жо байдены засаг захиргаа ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийн асуудлаар тус улсын засгийн газартай хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа энэ долоо хоногийн эхээр мэдэгджээ. Харин ираны гадаад хэргийн сайд Мохаммад жавад зариф “Америкийн нэгдсэн улс техраны эсрэг авсан эдийн засгийн хоригоо цуцалсан тохиолдолд цөмийн хөтөлбөрөө нэн даруй зогсоох болно” гэж хариу мэдэгдсэн байна. Америкийн нэгдсэн улс болон Ираны эрх баригчид дипломат арга замаар цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа юм.  Өөрөөр хэлбэл 2018 онд ерөнхийлөгч асан Доналд трампын шийдвэрээр Америкийн нэгдсэн улс дээрх хэлэлцээрээс гарснаас хойш зөрчилдөөн хурцдаад байсан. Техраны эрх баригчид өнгөрөгч 23-ны өдөр гэхэд цөмийн хөтөлбөрт эргэн нэгдэх хэрэгтэй гэж шинэ ерөнхийлөгчийн засгийн газарт уриалсан ч өнөөдрийг хүртэл нэгдээгүй хэвээр байгаа юм. Түүнчлэн Ираны талаас эдийн засгийн хоригоо цуцлах ёстой гэх шаардлагыг тавьсан ч олон улсын ажиглагчдын зүгээс улс төрийн талаасаа эрсдэлтэй алхамд тооцогдож байна гэж үзсэн байна. Хэрэв Вашингтон Ираны эсрэг эдийн засгийн хоригоо үргэлжлүүлсээр байх бол магатэ буюу олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас Ираны цөмийн байгууламжуудад хийх шалгалтыг хязгаарлахаа мэдэгдээд байгаа юм.  Хэдийгээр төлөвлөгөө ёсоор өнгөрөгч 23-ны өдөр Магатэ-ийн шинжээчдийн баг Ираны цөмийн байгууламжид шалгалт хийх ёстой байсан боловч ираны засгийн газрын төлөөлөгч Али рабиагийн зүгээс нэмэлт протоколоор хүлээсэн үүргээ сайн дураар хэрэгжүүлэхээ түр зогсоож, байгууламж руу оруулах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Нэгдсэн үндэстний байгууллага болон Америкийн нэгдсэн улсаас цөмийн хөтөлбөрийн нэмэлт протоколыг дагахыг Иранд уриалсан ч талууд хүлээсэн үүргээ дахин биелүүлж эхэлсэн тохиолдолд Иран шинжээчдийг багийг хүлээн авна гэж эрх баригчид мэдэгдсэн байна.