Итали улсад хөрсний нуранги үүссэнээс 200 гаруй авс Лигурийн тэнгис руу урсчээ

Итали улсын Женүва хотын Камүи тосгонд хөрсний нуранги үүссэнээс 200 гаруй шарилтай авс Лигурийн тэнгис руу Урсчээ. Одоогоор тэнгисийн уснаас 10-ыг нь гарган аваад байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилсээр байна гэж аврах албаны ажилтнууд мэдэгдсэн байна. Тус оршуулгын газар нь 100 жилийн түүхтэй бөгөөд үе үе хөрсний нуранги, гулгалт үүсдэг ч энэ удаагийнх төсөөлөхийн аргагүй жинхэнэ гамшиг боллоо гэж гэрчүүд, албаны эх сурвалжууд болон аврах албаны ажилтнууд мэдэгджээ. Хөрсний нурангийн улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй байгаа бөгөөд 200 орчим авсыг уснаас гаргах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм байна. Түүнчлэн эрх баригчдын зүгээс ийм төрлийн нурангийг урьдчилан тааварлан хэлэх боломжгүй ч оршуулгын газрын ажилтнуудын зүгээс хэд хоногийн өмнө хана цуурсан болон  чимээ гарч байсан гэж анхааруулж байжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүйн зэрэгцээ хэр их хэмжээний хохирол үүссэнийг тооцоолохоор ажиллаж байна гэж Женүва хотын дарга Тино Ревелло хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна.