Нийслэл хотод “Ковид-19” цар тахлын голомт нэмэгдэж, анх удаа өдөрт 100 орчим тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс хязгаарлалтын дэглэм тогтоох уу эсэх асуудал олон нийтийн хүлээлт болоод байна. Тэгвэл өчигдөр хөл хорио тогтоох болон цар тахлын дархлаажуулалтыг зохион байгуулахтай холбогдуулан улсын онцгой комисс хуралдсан байна. Хуралдаанаар бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзжээ. Мөн энэ сарын 9-өөс эхлэн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, нийслэлийн хэмжээнд 85 цэгээр дамжуулан өдөрт 15-20 мянган хүнийг цар тахлын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна.