Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол хэргийг шинээр мөрдөн шалгах хууль, эрх зүйн үндэслэл бүрдэнэ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаж, 401-р хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй холбоотой зарим баримтыг төрийн нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн байна. Учир нь Т.Чимгээг 2015 онд төв аймаг дахь хорих ангид эрүүдэн шүүн, хэрэг хүлээлгэж, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй ноцтой баримт засгийн газрын түвшинд ил болоод байгаа аж. Хэрвээ эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрх зүйн үндэслэл бүрдэх юм байна.