Өнгөрөгч ням гарагт суссексийн гүнгийн авхай Меган маркл, ханхүү Харри нарын АНУ-ын хөтлөгч Опра уинфритэй хийсэн ярилцлага цахим хуудсанд тавигдсан юм. Тус ярилцлагын үеэр Меган маркл Британийн хатан хааны гэр бүлд амьдарч байхдаа сэтгэл зүйн хямралд орж амиа хорлох талаар бодож байсан талаар болон арьс өнгөөр гадуурхагдаж байсан гэж мэдэгджээ. Тэрбээр 2018 оны тавдугаар сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэл ордонд амьдарсан ч Их Британийн хааны гэр бүлийн гишүүдийн албан ёсны үүрэг хариуцлагаас 2019 онд татгалзаж, АНУ-д амьдарч байгаа юм.