Иргэд шинжилгээнд зарцуулж байгаа төсвөө вакцин авахад зарцуулах шаардлагатай байгааг хэлж байна 

Иргэдийг PCR шинжилгээнд дахин дахин  хамруулж төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Ингэж цаг, мөнгө барж, иргэдийн бөөгнөрөл үүсгэн шинжилгээнд дугаарлуулж, эрсдэлийг нэмэгдүүлж байхаар вакцинаа худалдан авч, вакцинжуулалтаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэд хэлж байна. Манай улсад яг өнгөрөгч оны өдийд буюу 2020 оны 3 дугаар сарын 10-нд дотоодод анх Ковид 19-ийн халдвар бүртгэгдэж байсан. Нэг ёсондоо манай улс жилийн өмнөөс Ковид 19-ийн халдварыг илрүүлэх шинжилгээг хийж эхэлсэн гэсэн үг. Тэгвэл өнгөрөгч 2-р сарын 23-ны байдлаар манай улс 1 сая 500 гаруй мянган PCR  шинжилгээ, 526 мянган түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Нэг PCR  шинжилгээний зардалд 80 мянган төгрөг зарцуулдаг гэж албаныхан мэдээлж байсныг үзэгч та санаж байгаа байх. Тэгвэл энэ нь Спутник В, Жонсон зэрэг вакцины 2 тунгийн үнээс үнэтэй, харин Астразенека, Пфайзер, Модерна вакцинуудын нэг тунгийн үнэтэй тэнцэж байгаа юм. Нэгдүгээр сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийснийг албаныхан мэдээлсэн. Үүний дараа нэг хаалга нэг шинжилгээгээр 504 мянган иргэнийг PCR халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Тэгэхээр зөвхөн олон нийтэд мэдээлсэн тоогоор 2 дугаар сарын 23-ны байдлаар 1 сая 500 мянга гаруй иргэнд шинжилгээ хийжээ. Харин нэг шинжилгээний зардалд 80 мянган төгрөг зарцуулдаг гэдгийг албаныхан мэдээлсэн юм. 1 сая 500 мянган шинжилгээний нийт өртгийг тооцвол 118 тэрбум төгрөгийг шинжилгээний зардалд зарцуулжээ. Харин зарим иргэд сүүлийн өдрүүдэд өдөрт Ковид 19-ийн халдварын 100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээ үр ашиггүй болсныг харуулж байна гэж үзэж байна. Тйимээс цаашид иргэдийг дахин дахин  шинжилгээнд хамруулж үр дүнгүй зарцуулалт хийж байснаас энэ мөнгөө вакцинжуулалтдаа зарцуулах шаардлагатай байгааг иргэд хэлж байна. Спутник, Жонсон зэрэг вакцины 2 тунгийн үнэ 20 доллар буюу 57000 мянган төгрөг болж байгаа бөгөөд энэ нь нэг шинжилгээнд зарцуулах үнээс 23 мянган төгрөгөөр хямд байгаа юм. Харин Астразенека, Пфайзер, Модерна вакцинуудын нэг тунгийн дүн 19-25 доллар байна. Шинжилгээний 80 төгрөг нь эдгээр вакцины нэг тунг авч хүрэлцэх хэмжээний мөнгө юм.