Дэлхий нийтээр хүмүүнлэгийн хямралыг даван туулахад 35 тэрбум Ам. Доллар хэрэгтэй 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Йемен улсад “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал өнгөрөгч сараас эхлэн хүндэрч, цар тахал, иргэний дайн болон түүнээс үүдэлтэй өлсгөлөн газар авч байгаа талаар мэдэгджээ. НҮБ-ын тооцоолсноор өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 34 сая хүн хүнсний хомсдолд байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин 30 сая хүн амтай Йемен улсад “Ковид-19”-ийн халдвар авсан дөрвөн хүн тутмын нэг нь нас барж байгаа бөгөөд үүнд шим тэжээлийн дутагдал нөлөөлж байгаа юм байна. Тус улсын хойд хэсэгт одоогийн байдлаар 50 мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэж, 16 сая хүн хоол хүнсний аюулгүй байдлын талаар энгийн ойлголтгүй амьдарч байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хүмүүнлэгийн хамгийн том хямрал нүүрлээд байгаа энэ цаг үеийг даван туулахад нийт хүн төрөлхтөнд 35 тэрбум америк доллар хэрэгтэйг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш онцолжээ. Тэрбээр хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч дарга Марк Лоукокын удирдлага дор өлсгөлөнг таслан зогсоох дээд түвшний ажлын хэсэг байгуулахаар шийдсэн гэж онцолсон байна. Ажлын хэсэгт дэлхийн хүнсний хөтөлбөр, хүнс, хөдөө аж ахуй байгууллагын төлөөлөгчид багтах бөгөөд өлсгөлөнг таслан зогсооход гаргах хүчин чармайлтаа уялдуулах, өлсгөлөнд илүү өртөж буй орнуудад тусламж үзүүлэх зорилгоор хүчээ нэгтгэхэд энэхүү ажлын хэсэг гүн туслалцаа үзүүлнэ гэж онцолжээ. Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хүмүүнлэгийн хамгийн том хямрал нүүрлээд байгаа талаар анхааруулсан бөгөөд улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн нь хүмүүнлэгийн асуудлуудыг бий болгож байгаа үндсэн шалтгаанууд тул шаардлагатай арга хэмжээ авахын улс орны удирдагч нарт уриалжээ. Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришын зүгээс хүмүүнлэгийн хямралыг даван туулахад 35 тэрбум америк доллар хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.