Хот суурин газарт амьдарч байгаа иргэдийн хувьд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу шуугианы бохирдолд шууд өртдөг байна. Ингэснээр сонсгол буурах өвчлөлтэй болох, уур уцаартай болох, анхаарал төвлөрөлт сулрах, нойргүйдэх зэрэг олон сөрөг нөлөөг үүсгэдэг юм байна. Тэгвэл 2012 онд Улаанбаатар хотын бүх хэсгийг хамруулан дуу шуугианы шинжилгээ хийхэд дундаж хэмжээ нь 67 децибел байсан байна. Энэ нь хэвийн үзүүлэлтээс өндөр буюу Улаанбаатар хотод дуу шуугианы бохирдол өндөр байна гэсэн үг юм байна. Хүний сонсголын түвшнийг 0 децибелээс эхлэн хэмжих бөгөөд хамгийн их даралттай дуу чимээг 130 децибел гэж тооцож өвдөлт мэдрэгдэх дээд босго гэж үздэг юм байна. Тэгвэл хот суурины төв хэсэг дэх дуу шуугианы хэвийн байх хэмжээ 60 децибел байхаас Улаанбаатар хотын хувьд 67 децибел байгаа юм. Энэ нь физиологийн хариу урвал үзүүлэх хэмжээ гэж үзэх юм байна. Тэгвэл тэдгээр шуугианыг үүсгэж байгаа хүчин зүйлс нь орчин үеийн бүх л техникийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд болон хөдөлгөөн ихтэй авто замаас ихээхэн шалтгаалж байна гэсэн юм. Тэгвэл хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шуугиан удаан хугацаагаар үйлчлэхэд нойргүйдэх, хоол боловсруулах, эрхтэн хямрах, амтлах болон харааны мэдрэмж буурах, цочимтгой болох, ашигтай дуу чимээг хүлээн авахад саад болж бие махбодод хортой цочроох нөлөө үзүүлэх, ажиллах чадварыг бууруулдаг байна. Харин иргэдийн хувьд Улаанбаатар хотын дуу шуугиан нь тайван байдлыг алдагдуулж, байнга стресс үүсгэх шалтгаан болдог гэсэн юм. Тэгвэл дуу шуугианыг хэвийг хэмжээнд барихын тулд ажиллаж амьдардаг орчиндоо мод тарих, зайлшгүй шаардлагагүй бол машиныхаа дуут дохиог ашиглахгүй байх, дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч зүүх, дуу намсгагч байнга зүүх шаардлагатай. Харин иргэдийн хувьд чимээ бага гардаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл авах, дуу намсгагчтай эсэхийг нь шалгаж байх хэрэгтэй юм байна. Харин замын хөдөлгөөний чимээ байнга сонсогддог айл өрхүүдийн хувьд зузаан хөшиг, хивс дууг намсгах ханын хавтан хэрэглэх нь дуу шуугианаас сэргийлэх боломжтой гэлээ.