Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Вакцинжуулалтын ажлыг хэсэгтэй хуралдаж байна. Тэрбээр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулах үүрэг өгчээ. Шийдвэр гаргах чиглэлд, эрүүл мэнд, эдийн засаг, вакцины нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээллийг нууцлахгүй байх, хэрэв хөл хорио тогтоох бол мэдээллийг иргэдэд шуурхай түгээх чиглэл өгсөн талаар Монгол улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.