ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэхээр 16 аймгийн эмч эмнэлгийн ажилчдыг нэмэлтээр ажиллуулна

Улаанбаатар хотод үүсэн “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн ажилчдыг нэмэлтээр ажиллуулахаар болсон байна. Аймаг бүрээс ирсэн баг тус бүрд  эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтжээ. Нэмэлтээр эмч эмнэлгийн ажилчдыг ажилуулснаар батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажил өргөжих юм байна. Мөн эдгээр мэргэжилтнүүд ХӨСҮТ, НЭМҮТ болон, Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад ажиллана.