Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулахад 5-30  см нимгэрчээ. Үүнээс шалтгаалан мөс хэврэгшиж, мөсний үзэгдэл эрчимжиж байгаа юм байна. Цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний сав дахь цас, мөс хайлж мөн хаврын шар усны үер давхцан ус эргээсээ халих, голын эрэг орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.