Сүүлийн 24 цагт 5157 иргэнийг вакцинжуулснаар улсын хэмжээнд вакцинжуулалтад хамрагдсан иргэний тоо 209.278 боллоо.
ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: Өнөөдрийн хувьд нийслэлд нийт 40 вакцинжуулалтын цэгээр 11.280 хүнийг вакцинжуулахаар төлөвлөөд байна. Үүнд голчлон 50-64 насны иргэдийг вакцинжуулалтад хамруулна. Судалгаанаас үзэхэд нийслэлийн хэмжээнд 50-64 насны нийт 180 мянга гаруй иргэн амьдарч байна. Тэгвэл тэдгээр иргэдийг хаана, хэдэн, цагт вакцинжуулалтад хамрагдах талаар тухайн өрхийг эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар мэдээлэх байдлаар зохион байгуулж ажиллах юм байна. Мөн иргэд вакцин хийлгэхийн өмнө биеийн нөхцөл байдлыг эмчдээ тайлбарлах шавардлагатайн дээр халуун бүлээн шингэн маш сайн уух хэрэгтэйг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлж байна. Мөн манай улс дархлаажуулалтын хуулийн дагуу хүний эмийн зөвлөлөөс бүртгэсэн вакциныг дархлаажуулалтад ашиглаж байна. Харин Астразенека вакцины эхний тунг иргэдэд тарьж дууссан тул одоогоор Сенофарм үйлдвэрийн Веросэлл вакцинаар иргэдийг дархлаажуулж байна гэлээ. Түүнчлэн вакцин хийлгэсэн иргэдэд вакцины гэрчилгээг олгож байна. Иймээс иргэд https://e-mongolia.mn/home сайтаас вакцины гэрчилгээтэй холбоотой мэдээллийг авч болох юм байна.