Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна. Тус хуулийн төсөлд олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөхөөр тусгагджээ. Ингэхдээ тодорхой шалгуур тавих бөгөөд тухайлбал 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлагуудыг тавих юм байна.