Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Түүнээс  201 тохиолдол нь согтуугаар жолоо барьсан зөрчил байна. Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, нийслэлд гурван хүн амиа алдсан бол орон нутагт хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Иймд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолооч болон явган зорчигчид анхаарал болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.