Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-оос хойш батлагдсан "Ковид-19"-ийн халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнд:
Чингэлтэй дүүргийн 6, 14
Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15
Баянзүрх дүүргийн 5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27
Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21
Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо халдвар тархах эрсдэлтэй байна гэж Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.