Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани болон Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирэх юм байна. Тэдгээр иргэдийн 5 нь жирэмсэн, 6 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай юм байна. Иргэдийг “Лион”, зочид буудал болон “Багабаян” амралтын газарт тусгаарлахаар төлөвлөжээ.