Ирэх сард “Спутник-В” вакцины 300.000 тунг оруулж ирэх төлөвлөгөөтэй байна

Энэ сарын 23-ны өдрийн 19 цагийн байдлаар нийслэлд вакцинжуулалтын 42 цэгт 9049 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Харин Өмнөговь аймагт 1203 иргэнийг вакцинжуулалтад хамруулснаар тус аймагт вакцинжуулалтад хамрагдсан иргэний тоо 6330 боллоо. Ингэснээр манай улс 226.427 иргэнийг вакцинжуулалтад хамруулаад байна.  

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Монгол улсын засгийн газрын зүгээс нийт иргэдийнхээ 18-аас дээш насны буюу хүн амын 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх 4-р сарын эхэн үед  ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник-В” вакцины 300.000 тунг оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж байгаа бөгөөд одоо тээвэрлэлтийн зарим асуудлаа шийдвэрлэж байна.

ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:  Хэрэв эмэгтэйчүүд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмсний эхний гурван сард вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. Харин вакцин хийлгэснээс хойш гурван сарын дараагаас жирэмслэх нь илүү зөв сонголт болохыг зөвлөж байна. Мөн дэлхийн улс орнуудад хүүхдэд болон жирэмсэн эмэгтэйн хэдэн сартайд вакцин хийлгэж болох талаар судалж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгдсэний дараа эрүүл мэндийн яамнаас мэдээлэх болно.  Вакцинжуулалтын төлөвлөгөө – 8 үе шат

1.       Хариу арга хэмжээний баг /вакцинд хамрагдах хүний тоо 47.136/

2.   Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх салбарууд /вакцинд хамрагдах хүний тоо 53.327/

3.       Худалдаа үйлчилгээний салбарууд /вакцинд хамрагдах хүний тоо 40.000 /

4.       Бүх шатны боловсролын ажилтнууд /вакцинд хамрагдах хүний тоо 45.300/

5.       50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /вакцинд хамрагдах хүний тоо 189.372/

6.       65+ нас болон эрхтэн шилжүүлсэн иргэд /вакцинд хамрагдах хүний тоо 66.890/

7.       18-25 насны иргэд /вакцинд хамрагдах хүний тоо 143.000/

8.       26-49 насны иргэд /вакцинд хамрагдах хүний тоо 558.000/

Иргэд https://e-mongolia.mn/home сайтаас вакцины гэрчилгээтэй холбоотой мэдээллийг авч болно