Завхан аймагт дахин сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоолоо

Олимпын хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин 3-р сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан байна. Тэдгээр иргэд өчигдөр Завхан буудалд байрласан бөгөөд тус газар байрлах "Загасан нүд" рeсторан, Усан бассейны  саун болон караокeд орсон маршруттай байгаа юм байна. Энэ хүрээнд хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 3 сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн байна.