Одоогоор 50-аас дээш насны 91.607 иргэн вакцинжуулалтад хамрагджээ

3-р сарын 25-ны өдрийн байдлаар нийслэлд вакцинжуулалтын 49 цэгээр дамжуулан 92 баг 644 эмч мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 11.560 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 256.922 хүнийг вакцинд хамруулаад байгаа юм байна. Вакцинжуулалтад 50-аас дээш насныхныг хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар нийт 91.607 буюу 35,7 хувь нь хамрагджээ. Одоогийн байдлаар вакцинжуулалтын үйл ажиллагаа Улаанбаатар хот болон зарим зорилтот аймгуудад хэвийн үргэлжилж байна.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Иргэд вакцинд хамрагдахдаа тухайн цэгт ажиллаж байгаа зөвлөх эмчид хууч өвчтэй эсэх, хэрэглэж буй эмийн талаар болон харшилтай эсэхээ үнэн зөвөөр нуулгүй хэлэх шаардлагатай. Ингэснээр вакцинд хамрагдах боломжтой эсэх болон түр хугацаанд хойшлуулахыг шийдэх юм. Хууч өвчин, харшил, хэрэглэж байгаа эмийн тухай тухайн иргэн эмчид хэлэлгүй вакцинд хамрагдсан тохиолдолд вакцин хийлгэсний дараах хариу урвалууд илрэх аюултай.