Тариаланчдыг өнөөдөр, маргааш вакцинжуулалтад хамруулна

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, ЭМЯ-тай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинд хамруулж эхэллээ. Тариаланчдыг 3-р сарын 26,27-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр 9:30-16:30 цагийн хооронд вакцинжуулалтад хамруулах юм. Түүнчлэн орон нутагт байгаа тариаланчдыг ирэх 4-р сард багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Вакцинд хамрагдах хуваарь: 

03 дугаар сарын 26-ны өдөр:

Өвөрхангай аймаг ​​​10:00

Дорнод аймаг ​​​10:30

Булган аймаг ​​​11:00

Завхан, Архангай аймаг ​​11:30

Сэлэнгэ, Дархан-Уул ​​12:00

Сэлэнгэ аймаг ​​​13:00-17:00

03 дугаар сарын 27-ны өдөр

Төв аймаг ​​​​09:00

Сүхбаатар, Увс аймаг ​​11:00

Хөвсгөл, Хэнтий аймаг ​​12:00

Хэнтий болон бусад ​​13:00-16:00 цагуудад вакцинжуулалтад хамрагдах юм байна.