Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 5-р сарын нэгний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулсан байна. Энэ хүрээнд БНСУ-аас бусад улсын нутаг дэвсгэрээс буцах хүсэлт гаргасан иргэд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн МИАТ компанид шууд хандан Улаанбаатар хот руу тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх тийзийн захиалгаа өгөхөөр болжээ. Иймд Консулын тойргоос эх орондоо буцах хүсэлтэй иргэд цаашид “Миат” компанийн билетийн касстай шууд холбогдож хүсэлтээ гарган тийзээ захиалах юм байна.