УОК-оос дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа

Сүүлийн өдрүүдэд “Ковид-19”-ийн халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдол улам нэмэгдэж байна. Өнөөдөр л гэхэд 575 хүний сорьцод халдвар илэрсэн нь цар тахал гарснаас хойш Монгол улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон юм. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан байна. УОК-ын хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдах байсан ч цуцлагдсан бөгөөд хөл хорио тогтоох эсэхийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх  юм.