Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14.218 хүнд “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 481 хүний сорьцод халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын тухайд бүгд халдвартай иргэний ойрын хавьтлын иргэд байсан бөгөөд 404 нь Улаанбаатар хотод, 1 нь Баянхонгор аймагт, 15 нь Орхон аймагт, 3 нь Дархан-Уул аймагт, 7 нь Архангай аймагт, 1 нь Увс аймагт, 10 нь Өвөрхангай аймагт, 1 нь Хэнтий аймагт, 10 нь Булган аймагт, 2 нь Ховд аймагт, мөн 27 тохиолдол нь Төв аймагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 8070 болоод байна. Мөн сүүлийн 24 цагт 124 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4835 боллоо. Одоогоор 1776 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1486 хүний биеийн байдал хөнгөн, 250 хүний биеийн байдал хүндэвтэр, 31 хүний биеийн байдал хүнд, 11 хүний биеийн байдал маш хүнд байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд шинжилгээний хариу ямар гарахаас үл шалтгаалан 14 хоногийн турш заавал гэртээ тусгаарлагдах шаардлагатай. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хувьд мөн адил 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай. Харин халдвар аваад эдгэрсэн иргэдийн 90 гаруй хувьд нь сөрөг биет үүссэн байгаа. Тэдгээр иргэд давтан шинжилгээндээ хамрагдаж хариу нь сөрөг гарсан тохиолдолд эргээд нийгмийн харилцаандаа хэвийн оролцож болно. Түүнчлэн эдгэрсэн ч гэсэн үргэлжлүүлэн халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн барих шаардлагатай бөгөөд 5-6 сарын дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой.