Энэ сарын 26-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг нийслэлд нийт 405 цэгт худалдаалж эхэлсэн.
НЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэлтэй Харилцах Хэлтэс: Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгж 11.3 мянган тонн мах бэлтгэж, хүнсний 318 дэлгүүрээр худалдан борлуулсан. Харин энэ жил зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, Е баримт хэвлэгч пос терминаль төхөөрөмж зэргийг харгалзан нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг худалдан борлуулах хүнсний 405 дэлгүүрийг сонголоо. Мөн Татварын газартай хамтран Е-баримт хэвлэгч пос терминалийн төхөөрөмж суурилуулж, хүнсний дэлгүүрүүдтэй “Агентийн гэрээ” байгуулах замаар НӨАТ-аас чөлөөлж, худалдан авагчдад сугалааны дугаар бүхий Е-баримт олгох асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, махны үйлдвэрийн 91 ажилтан, албан хаагчдыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран “Ковид-19”-ний халдварын эсрэг вакцинжуулалтад энэ сарын 27-нд бүрэн хамруулжээ. Харин нөөцийн мах борлуулж байгаа хүнсний дэлгүүрүүдийн хаяг, байршлын мэдээллийг доорх холбоосоос харна уу.
http://ulaanbaatar.mn/Files2/2_20210330020017.xlsx