Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргалаа.  Монгол Улсын хэмжээнд коронавирусний тархалт эрчимтэй байгаагаас дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох саналыг УОК гаргаад байсан. Улмаар УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорио тогтоохгүй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах саналаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм.

Ингэхдээ, тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ гэж танилцуулгад дурджээ.