Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд “Саусгоби сэндс” ХХК-д ковид-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны 03 сарын 31 өдрийн хурлын шийдвэрээр 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 14:00 цагаас 04 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гаргажээ.
Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс