Япон улсын хүн амын нэг хүрэхгүй хувь нь вакцин хийлгэжээ

Япон улсад “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүний тоо нийт хүн амын нэг хувиас бага байна гэж тус улсын эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны статистик мэдээллийн хуудсаар мэдэгджээ. Японд гуравдугаар сарын дунд үеэс хойш өдөрт 50-70 мянган хүн вакцин хийлгэж байгаа бол АНУ-д өдөрт 3 сая орчим хүн вакцинд хамрагдаж байгаа юм. Одоогийн байдлаар Японд 4.8 сая эмнэлгийн ажилтан эхний ээлжид вакцин хийлгэж байгаа бөгөөд энэ хурдаар үргэлжилбэл тавдугаар сард дуусах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ тус улсын эрх баригчид дөрөвдүгээр сарын 12-ноос 65-аас дээш насны 36 сая орчим иргэнээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа бол бусад хүн амыг тавдугаар сараас вакцинд хамруулах юм байна.